Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалтад оролцож буй НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга,  “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй ажиллаж байсныг өндөр үнэлдгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.

Үүнийгээ одоо ч үргэлжлүүлж, цар хүрээг нь өргөтгөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод”  чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Бан Ги Мүн, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг манлайлал үзүүлж, чуулга уулзалт зохион байгуулж байгаад талархлаа. Бусад улс орон Монгол Улсын санаачилгыг дэмжиж, үлгэр дуурайл авч, улам идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

“Бан Ги Мүн” сан цаашид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, иргэдийн эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудыг дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллана гэдгээ тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж 180 сая төгрөг хандивлаж байгааг хэллээ. Цаашид үндэсний хөдөлгөөнийг бүс нутгийн хэмжээний хөдөлгөөн болгох санаачилга дэвшүүлж, хамтрахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Баянзүрх дүүрэгт 200 ортой "Ахмад настан, хүүхдийн эмнэлэг" ашиглалтад орууллаа 2025-06-05

Бээжин-Улаанбаатарын зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн сэргэжээ 2025-06-05

Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах хуультай 2025-06-05

“Бүх цэргийн наадам”-ын барилдаан өнөөдөр болно 2025-06-06

Бүх цэргийн наадамд аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлжээ 2025-06-07

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа 2025-06-07

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5709 болжээ 2025-06-07

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 2025-06-10

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-06-11

Албадан гаргах ажиллагаанд саад учруулсан иргэнийг хуяглан хүргэлээ 2025-06-11

Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 2025-06-11