Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Хуулийн төслийг УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл болох УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Б.Батбаатар, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Н.Номтойбаяр, А.Ундраа, Б.Жаргалан, Ж.Золжаргал, Б.Энхбаяр нарын гишүүд хамтран санаачилсан аж.

Хууль санаачлагчдаас Монгол Улсын Ерөнхий сайд нь Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах бөгөөд Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1-д заасанчлан Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага байна. Ерөнхий сайд нь УИХ-аас томилогдож, түүний шууд хяналтад үйл ажиллагаагаа явуулах нь парламентат ёсны гол илэрхийлэл болно гэдгийг тодотгов.

Тиймээс төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд алдаа мадаг гаргахгүйн үүднээс парламентад худал мэдээлэл өгөхгүй байх, худал мэдээлэл өгөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээдэг байх, олонхын бүлэг буюу түүнээс сонгогдсон Ерөнхий сайдаас асуудаг асуулгын цагийг УИХ-д бий болгох, асуулга нь нээлттэй, тэгш мэтгэлцээний үндсэн дээр өрнөдөг байх зэрэг зарчмын өөрчлөлтийг хийхээр уг хуулийн төслийг боловсруулсан гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Бүх цэргийн наадам”-ын барилдаан өнөөдөр болно 2025-06-06

Бүх цэргийн наадамд аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлжээ 2025-06-07

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа 2025-06-07

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5709 болжээ 2025-06-07

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 2025-06-10

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-06-11

Албадан гаргах ажиллагаанд саад учруулсан иргэнийг хуяглан хүргэлээ 2025-06-11

Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 2025-06-11

УИХ-ын ТББХ Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилохыг дэмжлээ 12 цагийн өмнө

Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол тав болжээ 12 цагийн өмнө

"Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт эхэллээ 9 цагийн өмнө