СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Энэ оны зургаадугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн орчимд “Хашааны гадна хүүхэд автомашинд мөргүүлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тодруулбал, Жолоодох эрхгүй иргэн М нь Toyota Prius-30 маркийн авто машиныг жолоодож, урагш хөдлөхдөө бага насны /1 нас/ хүүхдийг мөргөж гэмтээсэн байна. Тухайн хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа амь хохирсон хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн жолоодох эрхгүй бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, авто машин жолоодохоосоо өмнө эргэн тойрноо сайтар харж, бага насны хүүхэд байгаа эсэхийг шалгах, мөн эцэг эх, асран хамгаалагч нар тээврийн хэрэгслийн ойр орчимд хүүхдээ тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах хуультай 2025-06-05

“Бүх цэргийн наадам”-ын барилдаан өнөөдөр болно 2025-06-06

Бүх цэргийн наадамд аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлжээ 2025-06-07

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа 2025-06-07

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5709 болжээ 2025-06-07

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 2025-06-10

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-06-11

Албадан гаргах ажиллагаанд саад учруулсан иргэнийг хуяглан хүргэлээ 2025-06-11

Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 2025-06-11

УИХ-ын ТББХ Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилохыг дэмжлээ 14 цагийн өмнө

Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол тав болжээ 14 цагийн өмнө