"Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт эхэллээ

"Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт эхэллээ

"Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт эхэллээ. Уг сургалтад Герман, Япон, Тайвань, Солонгос улсын барилгын салбарын эрдэмтэн, инженерүүд илтгэл танилцуулж, туршлага солилцож байна.
Мөн метро системийн төлөвлөлт, инженерийн шийдэл, аюулгүй байдал, барилгын шинэ техник, технологийн хэрэглээ, байгаль орчинд үзүүлэх нөлөө зэрэг сэдвийг хөндөн хэлэлцэв. 

Ташрамд, Монголын барилга, авто зам, дэд бүтцийн салбарын инженерүүд эдгээр арга хэмжээгээр дамжуулан олон улсын шилдэг туршлагыг судалж, цаашдын бодлого ,төсөл хөтөлбөртөө тусгах, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Уг сургалт маргааш “Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр олон улсын дугуй ширээний ярилцлагаар үргэлжилнэ. Энэ үеэр Монгол улсад ТХХТ-ийн талаарх, бодлого, Монгол Улсад хэрэгжих мега төслүүд, гадаад улс орнуудад хэрэгжсэн мега төслүүдийн төр ба хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, үр нөлөө, туршлагын талаар хэлэлцэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-06-11

Албадан гаргах ажиллагаанд саад учруулсан иргэнийг хуяглан хүргэлээ 2025-06-11

Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 2025-06-11

УИХ-ын ТББХ Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилохыг дэмжлээ 2025-06-12

Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол тав болжээ 2025-06-12

"Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт эхэллээ 2025-06-12

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг таван дуурийн дуучны нэг болжээ 2025-06-12

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа 14 цагийн өмнө

Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээл банкууд өөрийн бодлогоор зохицуулж зээлээ олгоно. 6 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална 6 цагийн өмнө