Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол тав болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 12-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 6836, эмнэлэгт 589 хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс хөнгөн 83, дунд 469, хүнд 35, нэн хүнд 2 байгаа аж. Харин гэрээр 985, эдгэрсэн 5257, Хавьтал 36307, нас баралт 5 байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.