ДЭМБ: Коронавирусний цар тахал хурдацтай тархаж байна

ДЭМБ: Коронавирусний цар тахал хурдацтай тархаж байна

Коронавирусний цар тахал дуусах шинж тэмдэг одоогоор харагдахгүй байгаа бөгөөд өвчлөл хурдацтай нэмэгдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Аданом Гебрейесус даваа гарагт Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ

“Вирус тархах маш их орон зай байсаар байна. Хатуу үнэн гэвэл бодит байдал дээр цар тахлын төгсгөл рүү ойртоо ч гүй байна. Хэдийгээр олон орон ахиц дэвшилд хүрсэн боловч халдвар хурдацтай тархаж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

ДЭМБ-ын тэргүүн мөн судалгааны ажлын явцыг үнэлэх, “COVID-19” өвчний эсрэг авах хариу арга хэмжээг шинэ шатанд гаргах тэргүүлэх чиглэлүүдийг боловсруулахын тулд шинжээчдийн уулзалтыг энэ долоо хоногт зохион байгуулахаар болсныг мэдэгдэв.

ДЭМБ халдварын дэгдэлтийн анхны мэдээг хүлээж авснаас хойш зургаан сар өнгөрч байгааг Тедрос Адан Гебрейюсус сануулсан байна. Энэ өдөр зургадугаар сарын 30-нд буюу өнөөдөр тохиож байгаа бөгөөд "10 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, 500 мянга гаруй хүн нас барсан үзүүлэлттэй" давхцаж буй юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Европын холбооны буцалтгүй тусламжаар санхүүжигдэх гэрээ байгууллаа 2020-06-30

Европын Холбоо /ЕХ/ ирэх долдугаар сарын 1-нээс иргэдийг нь хилээрээ нэвтрүүлэх “аюулгүй” 14 орны жагсаалтыг гаргажээ 2020-06-30

Зимбабве улсын авлигатай тэмцэх газраас улсынхаа чинээлэг иргэдийг шалгаж эхэлжээ 2020-06-30

Өвөр Монголын зарим аймагт монгол хэлээр хичээл орохыг хориглолоо 2020-06-30

Хятад улсад хоногт коронавирусний халдварын 19 идэвхтэй тохиолдол болон дөрвөн шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгджээ. 2020-06-30

ДЭМБ: Коронавирусний цар тахал хурдацтай тархаж байна 2020-06-30

Японд 70 мянган хүнийг нүүлгэн шилжүүлнэ 2020-06-30

Европын Холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг сунгажээ 2020-06-30

АНУ-д нэг өдрийн дотор 44 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-06-30

“The Boys” цувралын хоёрдугаар бүлэг есдүгээр сард нээлтээ хийнэ 2020-06-30

Ираны Зэвсэгт хүчний командлагч АНУ-ын Ерөнхийлөгч Трампыг баривчлах хүсэлт гаргажээ 2020-06-30