Японд 70 мянган хүнийг нүүлгэн шилжүүлнэ
Японы Кюшю арал дахь Кагошима хотоос хөрсний нуралтын улмаас 70 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Тус хотын захиргаанаас мэдээлснээр настай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нүүлгэн шилжүүлж эхлээд байгаа аж.
Японы баруун болон баруун өмнөд нутгаар өнөөдөр /2020.06.30/ аадар бороо орж, гол ус хальж, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй байгаа юм. Ялангуяа Кагошима хотын бүсэд ширүүн бороо орох төлөвтэй байгаа аж.
Хөрсний гулгалт гэдэг нь аадар бороо их хэмжээгээр орох, гол мөрөн үерлэхэд үүсдэг байгалийн гамшигт үзэгдэл юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.