Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн найм дахь удаагийн парламент өчигдөр /2020.06.30/ анхны хуралдаанаа хийсэн. Чуулганын өнөөдрийн нэгдсэн хуралдаан 15.00 цагаас эхлэх бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.
Хэлэлцэх асуудал:
- Намын бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох тухай;
- Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай;
- Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.