АНУ-ын Сансрын хүчинд зориулж навигацийн хиймэл дагуул хөөргөжээ
АНУ-ын “SpaceX” компани тус улсын Сансрын хүчний хэрэгцээнд зориулж, гурав дахь үеийн навигацийн хиймэл дагуулыг мягмар гарагт тойрог замд оруулснаа “Twitter” хуудсандаа мэдээлжээ.
Хиймэл дагуулыг Флорида муж улсын Канавералын хошууны сансрын буудлаас АНУ-ын Зүүн эргийн цагаар 16 цаг 10 минутад “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн бөгөөд хөөргөснөөс хойш 90 минутын дараа тойрог замд оруулсан байна.
“SpaceX” компани гурав дахь үеийн навигацийн хиймэл дагуулыг гурав дахь удаагаа сансарт хөөргөсөн нь энэ юм. Анхны ийм төхөөрөмжийг 2018 оны 12 дугаар сард тойрог замд оруулжээ. Тухайн үед хиймэл дагуулыг АНУ-ын Агаарын цэргийн хүчинд зориулан хөөргөсөн гэдгийг тэмдэглэж байв. Гурав дахь үеийн хоёр дахь GPS хиймэл дагуулыг Америкийн “United Launch Alliance” компани 2019 оны наймдугаар сард хөөргөж тойрог замд оруулсан байна. Одоогийн байдлаар тойрог замд байрлаж буй Америкийн GPS хиймэл дагуулын тоо 31-д хүрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.