Францын анхны атомын цахилгаан станц хаалгаа барьжээ.
Францын анхны атомын цахилгаан станц хаалгаа барьжээ. Германтай хил залгаа Эльзас муж дахь Фессенхайм атомын цахилгаан станцын хоёрдугаар бөгөөд сүүлчийн эрчим хүчний блокийн тоног төхөөрөмжийг унтраалаа гэж Францын эрчим хүчний “EDF” концерн мэдэгджээ.
Ингэснээр Францын эрх баригчид Герман, Швейцарын зүгээс тус атомын цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоох талаар олон жилийн турш тавьсан шаардлагыг биелүүлж байгаа юм. Герман улс тус станцын үйл ажиллагаа үе үе тасалдаж буйг онцолж, станц байрладаг Дээд Рейн хөндий дэх газар доорх чичирхийллийн аюулыг сэрэмжлүүлж байсан юм.
Цөмийн реакторыг буулгах ажил 2025 онд эхэлж, 2040 он хүртэл үргэлжлэх аж. Станцыг хааснаар олон зуун хүн ажилгүй болно гэж үзсэн үйлдвэрчний эвлэлийн эсэргүүцэлтэй тулсан Парис 446 сая еврогийн нөхөн төлбөр олгохоор болсон байна. Герман, Франц улс энэ асуудлын шийдвэрлэх үүднээс тус бүс нутагт технологийн парк байгуулахаар болж, нэг сая евро төсөвлөжээ.
Тус атомын станцын реакторуудыг 1977 онд ашиглалтад оруулж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.