Алтны ханш долоон жилийн дээд хэмжээнд хүрч өслөө
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавируст цар тахал үүнээс ч илүү хор хөнөөл учруулах тухай мэдээллийн дараа дэлхийн зах зээл дээр алтны ханш өсчээ.
Дэлхийн зах зээл дээр нэг унц алтны ханж 1785 ам.доллар болж өссөн нь өмнөх үзүүлэлтээс 0.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Ингэснээр 2012 оны аравдугаар сараас хойш хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Шинжээчид наймдагуур сар гэхэд нэг унц алтны ханш 1800 ам.долларыг давж есөн жилийн дээд хэмжээндээ хүрнэ гэж таамаглаж байна.
Харин өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад алтны ханш даруй 17 хувиар өссөн дүн гарчээ.
Зарим шинжээчид арваннэгдүгээр сараас эхлэн алтны ханш эргээд унаж эхэлнэ гэж таамаглаж байна.
Эх сурвалж: MINING
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.