“Харилцаа-Хандлага” арга хэмжээний нээлт боллоо

“Харилцаа-Хандлага” арга хэмжээний нээлт боллоо

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, алба хаагчдын сэтгэлгээ, хандлагад эерэг байдлыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд Хэрэг бүртгэх албанаас энэ оны 7-8 дугаар сард “Харилцаа-Хандлага” арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Тэгвэл “Харилцаа-Хандлага” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хэмжээнд цахим онлайн хэлбэрээр зохион байгууллаа.

Энэ үеэр Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог нар арга хэмжээг үр дүнтэй, идэвх санаачилгатай зохион байгуулах чиглэлээр мэдээлэл хийж, үүрэг, ажлын чиглэл өгөв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.