Э.Оюунболд давж заалдахаа мэдэгджээ
Үндэсний их баяр наадмын өнгөрсөн жилийн барилдаанд түрүүлсэн Э.Оюунболд давж заалдахаа мэдэгджээ.
Өнгөрсөн зургаадугаар сарын 17-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс түүнийг "Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон хэмээн үзэж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, унасан бөхчүүдэд нь цол, чимэг нөхөн олгож, Монгол Улсын аварга цолыг хураах нь хуульд нийцнэ гэж үзсэн билээ.
Тэгвэл өчигдөр Э.Оюунболд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхээ эдэлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд албан ёсоор мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.