Ц.Анандбазар хуралдаа хоцорсон тул "торгуулав"

УИХ-ын чуулган өнөөдөр 10:00 цагт хуралдаж эхэлсэн. Хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилсон юм. Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар үг хэлэх зөвшөөрөл хүссэн ч амжилт олсонгүй. Учир нь тэрбээр хуралдааны цагаас 15 минут хоцорсон тул УИХ-ын даргаас сануулга авч, үг хэлэх эрхээ ийнхүү хасуулсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатарын энэхүү сануулгыг дэмжих, гишүүдийг хуралдаа идэвхтэй оролцож байхыг уриалсан уриалга сошиалд давалгаалж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.