Н.Алтанхуяг Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээс татгалзжээ
УИХ-ын чуулганаар Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Бүрэлдэхүүнд Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар багтлаа. УИХ-д дөрвөн удаа сонгогдсон Н.Алтанхуягийг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал тавьсан ч тэрбээр өөрөө татгалзжээ.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас УИХ-д ирүүлсэн саналыг судалж, санал дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулах чиг үүрэгтэйгээр ажилладаг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.