“Байгаль Эн Тэргүүнд” төслийг хэрэгжүүлж байна
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд” төслийг хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд "Хүн байгаль хүйн холбоотой" гэх уран бүтээлийг "Arto" уран бүтээлчдийн багтай хамтран Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн хананд зуржээ.
Үүнийг ЦЕГ, Экологийн цагдаагийн алба, Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн хамтын ажиллагаа, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Анур хариуцаж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.