БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авч байна

БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авч байна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг Замын-Үүд суманд зохион байгуулалттайгаар татан авах үйл ажиллагаа хийгдэж байна. БНХАУ-аас эх орондоо ирж байгаа иргэдээс одоогийн байдлаар 37 хэмээс дээш биеийн халуунтай сэжигтэй 2 тохиолдлыг Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгөөд байна.

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08, МХЕГ-ын даргын 2018 оны А/192 тушаалын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна. Иргэдээ татан авах үйл ажиллагаа үргэлжилж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Худал мэдээлэлтэй тэмцэх нь - 2020” төсөл эхэллээ 2020-07-02

Баяр наадмын бэлтгэл ажлыг шалгав 2020-07-02

Дэлхийн тэргүүн баян хүний хөрөнгө 172 тэрбум ам.долларт хүрчээ 2020-07-02

“Тэтгэврийн даатгалын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын хэлэлцээр” ийн төслийг хэлэлцэх цахим уулзалт боллоо. 2020-07-02

“Байгаль Эн Тэргүүнд” төслийг хэрэгжүүлж байна 2020-07-02

БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авч байна 2020-07-02

Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй 2020-07-02

Хүнсний үйлдвэрүүдийн тээвэрлэлтийн үйлчилгээнд хяналт шалгалт хийлээ 2020-07-02

Нийтийн албанд томилогдох 283 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв 2020-07-02

Иргэд ээ, халаасны хулгайчид боломж бүү олго!!! 2020-07-02

Хурдан морины унаач хүүхдийг даатгалын талаар иргэд даатгуулагчдад анхааруулах нь... 2020-07-02