Хүнсний үйлдвэрүүдийн тээвэрлэлтийн үйлчилгээнд хяналт шалгалт хийлээ

Хүнсний үйлдвэрүүдийн тээвэрлэлтийн үйлчилгээнд хяналт шалгалт хийлээ

Хүнсний технологийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй 28 аж ахуйн нэгж хамрагдлаа. Эдгээр аж ахуй нэгжүүд битүү тэвш, бүхээг бүхий зориулалтын 674 тээврийн хэрэгслээр хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж байна.

Шалгалтад тээврийн хэрэгслийг хадгалах битүү зогсоол, техникийн оношлогоо үйлчилгээ, засварын ажлын байр, автоугаалгын цэг, засварын ажлын тоног төхөөрөмжүүд, 174 тээврийн хэрэгсэл, тээвэрлэгч жолооч нар хамрагдсан. Мөн инженер техникийн ажилтнуудын ажил үүргийн биелэлт, засварын тоног төхөөрөмжийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, байгууллагын дотоод хяналтын ажлыг шалгалаа. Шалгалтаар дараах зөрчил дутагдлууд илэрлээ.

Үүнд:

- Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тээврийн үйлчилгээний жолооч нарыг “мэргэшсэн жолооч”-ийн сургалтанд бүрэн хамруулаагүй, байгууллагын дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг боловсруулаагүй,

- Инженер, механик нь тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцлийг хэрхэн хангасныг шалгаж, замын хуудсыг баталгаажуулан олгодоггүй,

- Автозасварын байргүй, засвар, үйлчилгээний байранд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулаагүй,

- Мэргэжлийн инженер техникийн ажилтангүй, тээврийн хэрэгсэлд хийх техникийн засвар, үйлчилгээний хуваарийг боловсруулаагүй,

- Автомашин ашиглалттай холбоотой асуудлыг хянан шийдвэрлэж байх үүрэг бүхий техникийн комисс /зөвлөл/-ыг байгуулж, ажиллах журмыг тогтоон ажиллаагүй,

- Автотээврийн хэрэгсэлд техникийн ашиглалтын хувийн хэрэг хөтлөөгүй, өргөж тээвэрлэх, хэмжих, хянах багаж хэрэгсэл, өндөр даралтанд ажиллах тоноглолыг эрх бүхий байгууллагаар шалгуулж баталгаажуулаагүй,

- Засварын ажлын багаж хэрэгсэл бүрт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон галын аюулгүйн анхааруулах тэмдэг, санамж тавиагүй, тээврийн хэрэгслүүд нь эдэлгээний баталгаат гүйлтийн нөөц багатай, тээврийн хэрэгсэл, түүний тэвш, бүхээгт мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгэдэггүй зэрэг 170 гаруй зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулах тухай 148 заалттай 25 улсын байцаагчийн албан шаардлагыг гаргаж, хугацаатай үүрэг даалгавар өгөв. Тээвэрлэгчийн үүргээ хангалтгүй биелүүлж ажилласан 13 аж ахуйн нэгжид торгууль ногдуулж, бүрэн барагдуулав гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхийн тэргүүн баян хүний хөрөнгө 172 тэрбум ам.долларт хүрчээ 2020-07-02

“Тэтгэврийн даатгалын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын хэлэлцээр” ийн төслийг хэлэлцэх цахим уулзалт боллоо. 2020-07-02

“Байгаль Эн Тэргүүнд” төслийг хэрэгжүүлж байна 2020-07-02

БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авч байна 2020-07-02

Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй 2020-07-02

Хүнсний үйлдвэрүүдийн тээвэрлэлтийн үйлчилгээнд хяналт шалгалт хийлээ 2020-07-02

Нийтийн албанд томилогдох 283 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв 2020-07-02

Иргэд ээ, халаасны хулгайчид боломж бүү олго!!! 2020-07-02

Хурдан морины унаач хүүхдийг даатгалын талаар иргэд даатгуулагчдад анхааруулах нь... 2020-07-02

Улаанбаатарт маргааш дуу цахилгаантай бороо орно 2020-07-02

“Ковид-19” ба Хөдөлмөрийн ертөнц сэдэвт бүсийн чуулган боллоо 2020-07-02