Коронавирусний шинэ төрөл Европоос АНУ руу тархсан болохыг нэгэн судалгаагаар тогтоожээ.
Коронавирусний шинэ төрөл Европоос АНУ руу тархсан болохыг нэгэн судалгаагаар тогтоожээ.
Шинэ мутац нь вирусийг хүмүүст амархан халдварладаг болгосон боловч өмнөх төрлүүдтэй харьцуулахад хүнд өвчлүүлэхгүй байна гэж олон улсын судлаачдын баг пүрэв гарагт мэдээлжээ.
"Хүмүүс одоогийн байдлаар гол төлөв уг төрлөөр халдварлаж байна” гэж Дархлаа судлал, коронавирусний дархлааны эмчилгээний консорциумын “La Jolla” хүрээлэнгийн судлаач Эрика Оллманн Сапфир “CNN” сувагт мэдээлсэн байна.
“Cell” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд тэмдэглэснээр, судлаачдын баг өмнөх судалгааны ажлаа энэ оны эхээр олон нийтэд танилцуулж байсан бөгөөд генийн дарааллын мэдээллээс үзэхэд вирусний мутацид орсон хувилбар одоо давамгайлж байгааг тогтоожээ.
Судлаачид зөвхөн генийн дарааллыг судлаагүй бөгөөд хүмүүс, амьтад, эсүүдэд туршилт хийхэд мутацид орсон хувилбар илүү нийтлэг хийгээд бусад хувилбараасаа илүү халдварлах чадвартай болсон байжээ.
“Бид “G614” төрөл нь “D614”-өөс илүү халдварлах чадвартай болсон болохыг тогтоосон. Сонирхолтой нь, “G614” өвчин хүндрэх нөлөө үзүүлж буй нотолгоог олоогүй” гэж Лос-Аламос тойргийн Үндэсний лабораторийн мэргэжилтнүүд мэдээлжээ.
“Энэ нь сайн мэдээ байж магадгүй юм” гэж Их Британийн Уорвикийн их сургуулийн профессор Лауренс Янг хэлсэн байна. Судлаачдын баг Европ, АНУ-д халдвар авсан өвчтөнүүдээс цуглуулсан сорьцуудыг шинжилж, генийн дарааллыг судалжээ.
“2020 оны гуравдугаар сарын 1 хүртэл “G614” Европоос гадна маш ховор байсан бол гуравдугаар сарын сүүлээс хойш дэлхий даяар түгээмэл болсон” гэж судалгаанд тэмдэглэжээ.
“Шинэ төрөл амьсгалын дээд замд гурав дахин хурдан халдварлаж байна. Халдвар авсан хүний тоо маш хурдан нэмэгдэж буйг үүнтэй холбон тайлбарлах боломжтой” гэж судлаачид мэдээлжээ.
Харин Их Британид халдвар авсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн 1000 хүнд хийсэн туршилтаар шинэ төрлөөр халдварласан хүмүүсийн биеийн байдал өмнөх төрлөөр халдварласан хүмүүсийнхтай харьцуулахад нэг их муудаагүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.