Мьянмар: Хөрсний гулгалтыг үеэр 160 гаруй хүн амиа алдаад байна
Мьянмарын Холбооны улсын хойд зүгт орших Качин муж дахь уурхайд олон зуун хүний аминд хүрсэн осол болжээ. Ширүүн борооны улмаас хөрсний гулгалт бий болсон гэж албаныхан тайлбарлаж байна. Орон нутгийн цагаар пүрэв гарагийн оройны 7:15 минутын байдлаар нийт 162 хүний цогцсыг уурхайгаас олж гаргаад байгаагаас гадна бэртэж, гэмтсэн 54 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Албаныхан ширүүн борооны улмаас аврах ажиллагаа саатаж магадгүй байгааг учирлажээ. Байгалийн онц үзэгдэл болон бусад хүчин зүйлээс үүдэлтэйгээр Мьянмарын холбооны улсын уурхайнуудад осол гарах нь түгээмэл үзэгдэл гэдгийг Си Эн Эн агентлаг дамжуулжээ. Энэ удаагийнхтай ижил төрлийн ослоор өнгөрсөн жил 50 гаруй хүн амиа алдсан байна. Мөн 2015 онд хаш чулууны уурхайд болсон ослын үеэр 110 гаруй уурхайчин амь үрэгдэж байжээ.
Сонирхуулахад, олон улсын зах зээл дээр худалдаалагдаж байгаа хаш чулууны 70 хувь нь Мьянмарын холбооны улсаас импортлогддог юм. Дэлхийн хамгийн том хаш чулууны уурхай Мьянмарын Качи мужид байрладаг байна. НҮБ төдийгүй зарим улсын төрийн тэргүүн хөрсний гулгалтын үеэр амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.