Нийслэлийн “Шилэн барилга”-ыг худалдахаар болжээ
Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас Нийслэлийн Засаг захиргааны IV байр буюу бидний хэлж заншсанаар “Шилэн барилга”-ыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар болжээ.
“Шилэн барилга”-ын дуудлага худалдааны анхны үнэ нь 24 тэрбум 100 сая төгрөгөөс эхлэх юм байна. Чингэлтэй дүүргийн IV хороо, “Зоос гоёл” ХХК-ийн урд байрлах “Шилэн барилга” нь 1997 онд ашиглалтад орсон байна. Тус барилга нь 14 давхар ба нийт 10461.5 метр квадрат талбайтай ажээ.
“Шилэн барилга”-д Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, “Улаанбаатар Смарт Карт” ХХК, Улаанбаатар банк зэрэг төр болон хувийн хэвшлийн олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Дуудлага худалдааг ирэх хоёрдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.