Шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 1-нээс зогсооно

Шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 1-нээс зогсооно

Ирэх зургаадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болохтой холбогдуулан иргэний  нэг нэгжээс нөгөөд шилжин суурьших  хөдөлгөөнийг ирэх сарын 1-нээс  түр хугацаанд зогсоож, санал хураалт дууссаны маргааш нээнэ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Улсын бүртгэлийн байгууллага 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиас эхлэн биеийн давхцахгүй өгөгдөл буюу  иргэн хурууны хээгээр бүртгүүлж, сонгуульд санал өгөх системийг нэвтрүүлж эхэлсэн. Энэ удаагийн сонгуулиар ч мөн хурууны хээгээр санал авна. Мөн иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд шилжин суурьших хөдөлгөөнийг  хуулийн дагуу 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ”  гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.