Н.Номтойбаярын асуудлыг хоёр дахь байнгын хороо хэлэлцэж эхэллээ
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байсан билээ.
Тэгвэл өнөөдөр /2020.01.28/ Хууль зүйн байнгын хороогоор түүний асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 13 гишүүний долоо нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол зургаа нь түдгэлзүүлэх хэрэгтэй гэжээ.
Ингээд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ямартай ч эхний даваагаа давлаа. Харин яг одоо уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа юм. Тэгэхээр нэгийн даваагаа арай гэж давсан эрхэм гишүүн хоёрын даваанд чухам яах бол гэдэг нь олны анхаарлын төвд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.