Японы баруун өмнөд нутагт аврах ажиллагаа үргэлжилж байна
Японы баруун өмнөд нутгийн Күмамото мужид үерийн улмаас нэг хүн амиа алдсан нь тогтоогдож, 15 хүн амь насаа алдсан байж болзошгүй байгаа тул аврах ажиллагаа үргэлжилж байна.
Аврагчид үерт хамгийн их нэрвэгдсэн “Күма” голын дагуу хэсэгт очиход хүндрэл учирсан бөгөөд бямба гарагт хүчтэй аадар бороо орж, голын далангуудын хэд хэдэн хэсэг нурсны улмаас үерийн гамшиг нүүрлэжээ.
Өөрийгөө хамгаалах хүчний цэргүүдийг байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутаг руу илгээжээ. “10 мянга орчим цэргийг дайчилна” гэж Ерөнхий сайд Абэ Шинзо мэдэгдсэн байна.
Күмамото болон тус мужтай зэргэлдээ оршдог Кагошима мужид баасан гаргийн оройноос бямба гаргийн өглөөний хооронд хүчтэй аадар бороо орсон бөгөөд Японы Цаг уурын агентлаг 200 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөжээ.
“Kyushu Electric” эрчим хүчний компанийн мэдээлснээр, ням гаргийн өглөөний байдлаар Күмамото, Кагошима мужийн 5880 гаруй өрх гэрэл цахилгаангүй болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.