Японы өмнө зүгийн газар нутаг үерт автжээ

Японы өмнө зүгийн газар нутаг үерт автжээ

Кюүшюү арлын Кумамото болон Кагошима гэсэн хоёр мужид нөхцөл байдал илүү хүнд байна. Кумамото мужийн Кума гэх гол эргээсээ хальж, ойролцоох суурин газрууд усанд автжээ. Ширүүн борооноос үүдэлтэй үер, хөрсний гулгалтын үеэр амь, насаа алдсан хохирогчдын тоо 15-д хүрсэн байх магадлалтай гэж хэвлэлүүд мэдээлж байгаа ч албан ёсоор батлагдаагүй юм. Үерийн улмаас 200 мянга гаруй хүнийг аюулгүй газар луу нүүлгэхээр байгаагаас гадна гамшигт өртсөн бүс нутаг руу 10 мянган цэрэг илгээхээр болсон байна.   

Өнөөдөр буюу ням гарагт Кюүшюү аралд дахин ширүүн бороо орох төлөвтэй байна. Японы Цаг Уурын Төвөөс дээрх бүс нутгуудад өмнө нь ийм хүчтэй бороо орж байсан тохиолдол тун ховор гэдгийг онцолжээ. Үерийн усанд автомашин, байшин урсаж, модод үндсээр булгарч байсан талаар зарим иргэн ярьсан байна. Японы ерөнхий сайд Абэ Шинзо иргэдийг дээд зэргээр сонор сэрэмжтэй байхыг хүсчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.