БНХАУ | Монгол, Хятадын эрх баригч намууд нягт хамтран ажиллах ёстой

БНХАУ | Монгол, Хятадын эрх баригч намууд нягт хамтран ажиллах ёстой

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол ардын намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж холбогдох үеэрээ “Хоёр орны эрх баригч намууд хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх ёстой” гэдгийг онцолжээ.

Хоёр улсын сайн хөршийн найрамдалт харилцаа, “Ковид-19” цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэргийг харсан ч бүс нутагтаа энх амгалан байдал тогтоож, хөгжил дэвшилд хөтлөхийн тулд хамтран ажиллах ёстой гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариу талархал илэрхийлээд “Дэлхий дахины коронавирустэй хийж буй тэмцэлд БНХАУ-ын оруулсан хувь нэмэр өндөр үнэлж буйг тэмдэглээд, цар тахлыг амжилттай даван туулах”-ыг хүсжээ.

Түүнчлэн хоёр улсын хооронд стратегийн түншлэл тогтсоны үндсэн дээр БНХАУ-ын Коммунист нам, Монгол алдын намын харилцаа ч шинэ түвшинд хүрч байгааг У.Хүрэлсүх онцолсон байна.


Эх сурвалж: Xinhua

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.