158 хоногийн гурилын нөөц, 15000 тн нөөцөлсөн мах бий
БНХАУ-ын Ухань хотод гарсан шинэ төрлийн коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор Монгол Улс халдвараас сэргийлэх өндөржүүлсэн арга хэмжээ аван ажиллаж байгаа.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээллээр Монгол Улсад энэ төрлийн өвчин бүртгэгдээгүй байгаа юм. Гэтэл цахим орчинд иргэд батлагдаагүй ташаа мэдээллийг түгээснээс үүдэн иргэд хүнсээ их хэмжээгээр нөөцөлж, хомсдол үүсэж байгаа тухай цуурхал багагүй гарлаа.Харин холбогдох албаны эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр айл өрхүүд хүнсээ их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүй бөгөөд өнөөдрийн байдлаар 158 хоногийн гурилын нөөцтэй, 15000 тн нөөцөлсөн мах байгаа юм. Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнээр хомсдол үүсэх ямар нэгэн эрсдэл байхгүй гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлж байна.
Энэ жил Монгол Улсын хэмжээнд гурил, гурилан бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлээ бүрэн хангах ургац хурааж авсан гэдгийг онцоллоо.
МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙ ЗАРИМ ГОЛ НЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТ, ҮНИЙН ТУХАЙ /2020.01.18/
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.