Үндсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн мэдээллийг Үндсэн хуулийн Цэцэд ирүүлжээ.
Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааныг 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хийхээр товлосон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.