АНУ-ын 39 мужид халдварын тохиолдол нэмэгдэж байна

АНУ-ын 39 мужид халдварын тохиолдол нэмэгдэж байна

Өнгөрсөн баасан гарагт АНУ-д 52300 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн гэж Жон Хопкинсийн их сургууль тооцоолсон байна. АНУ-д нэг өдрийн дотор илэрч байгаа халдварын тохиолдлын тоо ийнхүү шинэ дээд түвшинд хүрчээ. Ер нь бол  АНУ-ын 39 мужид шинэ коронавирусээр өвчлөгчдийн тоо нэмэгдэж байгаа бол Алабама, Канзас, Хойд болон Өмнөд Каролина гэсэн 5 мужид өдөрт батлагдаж буй халдварын тохиолдол шинэ дээд түвшин хүрсэн  талаар Нью-Йорк Таймс мэдээлжээ.

Жон Хопкинсийн сургуулийн судалгаагаар өнөөдрийн байдлаар АНУ-д “Ковид-19” халдвараар нас барагсдын тоо 130 мянгад дөхөж байгаа бол  батлагдсан халдварын тохиолдол 2.8 саяд хүрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.