Рио Тинто гүйцэтгэх зөвлөлдөө халаа сэлгээ орууллаа

Рио Тинто гүйцэтгэх зөвлөлдөө халаа сэлгээ орууллаа

Рио Тинто компани гүйцэтгэх зөвлөлийн удирдлагын бүрэлдэхүүнд хэд, хэдэн томилгоо хийлээ.

Тодруулбал Рио Тинто компанийн Хөгжил, стратегийн газрын захирлаал Петер Тотыг томилсон байна. Тэрбээр энэ талын туршлагатай компанийн худалдаа, орлогыг нэмэгдүүлэх бүрэн нөөц бололцоотой гэж үзэн энэ албанд томилжээ. Түүний оронд ажиллаж байсан Стивен Макинтош ирэх есдүгээр сард тэтгэвэртээ гарах бөгөөд 1987 оноос эхлэн 30 жил тус компанид ажилласан туршлагатай аж.

Петер Тот нь Австрали, Унгарын давхар иргэншилтэй бөгөөд 2014 оноос эхлэн Олон улсын стратегийн газрын даргаар ажилласан байна. Уул уурхайн салбарт 25 ажил ажилласан BHP Billiton компанид карбон материалын газрыг нь удирдаж байсан аж.

Түүнчлэн Аюулгүй байдал, төслүүдийн газрын даргаар Марк Дейвсийг томилсон байна. Тэрбээр Австарлийн иргэн бөгөөд Рио Тинто компанид 25 жил ажиллажээ. Анх 1995 онд механикийн ахлах инженерээр гараагаа эхэлж Төмөр, титаны газрын худалдааны ахлах менежерийн алба хашиж байжээ.

Шинээр томилогдсон хүмүүс аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орох аж.

Эх сурвалж: Rio Tinto

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.