Ноён Доллар албан ёсоор төрсөн өдөр
АНУ-ын мөнгөн тэмдэгт доллар одоо дэлхийн хамгийн том валют, эдийн засгийн тогтвортой байдлын бэлгэ тэмдэг болоод байгаа. Түүнийг мэдэхгүй, танихгүй хүн дэлхийд үгүй гэхэд болно. Олон улсын валютын сангийн мэдээгээр 2020 оны эхний улиралд дэлхийн улс орнуудын нөөцийн 70 хувь нь ам.доллар, 20 хувь нь евро байгаа ажээ.
Гэхдээ доллар үргэлж ийм хүчирхэг байгаагүй. 1785 оны долоодугаар сарын 6-нд АНУ-ын албан ёсны валют болсноосоо хойш доллар хэд хэдэн удаа гүн хямралд орж, америкчууд өөрсдөө ч түүнд итгэдэггүй байсан үе байлаа. Дэлхийг эзлэхийн тулд энэ ногоон мөнгө 200 жил зарцуулсан юм.
Доллар гэдэг нэрийг АНУ-д зохиогоогүй. Испани улсаас авсан юм.
Алдарт $ тэдгийг Америкийн бизнес эрхлэгчид нэвтрүүлсэнн. Гол зорилго нь хурдан, түргэн бичиж, тэмдэглэхэд байлаа.
Континентал гэж нэрлэгдсэн купон байсан үе түүнд бий.
1860 оны дайны үр дүнд АНУ үндэсний цаасан мөнгөн тэмдэгттэй болж, харин доллар ногоон болсон түүхтэй.
Анхны ногоон доллар.
XX зууны эхэн үеийн доллар.
АНУ-ын доллар, Венесуэлийн боливар.
Одоогийн доллар.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.