ХонгКонг эртний супер галт уул дээр оршдог

ХонгКонг эртний супер галт уул дээр оршдог

ХонгКонг нь эртний хүчирхэг галт уул дээр оршиж байгаа гэсэн таамаглал бий. Тодруулбал, тус галт уул нь ойролцоогоор 140 сая жилийн өмнө буюу Юрийн болон Цэрдийн галавын үеийн зааг болох Мезозойн эриний үед хамгийн сүүлд оргилж байжээ. Энэ дүгнэлтийг хэд хэдэн жижиг арлууд багтдаг геологийн паркийн нутаг дэвсгэр болон Сай Кун хот орчмын галт уулын гарал үүслийг судалсан эрдэмтдийн баг 2012 онд хийж байсан байдаг.

Өмнө нь энд асар хүчтэй галт уул байсан гэх таамгийг 2008 онд дэвшүүлж байсан нь өдгөө эрдэмтэд, шинжээчдийн судалгаагаар үнэн болох нь эцэслэн батлагдаад байгаа юм байна. Хүчирхэг галт уулын өрхний голч нь тухайн үедээ 18 км-т хүрч байсныг мэргэжилтнүүд тогтоожээ. Харин нийт талбай нь одоо тэнгэр баганадсан барилгууд сүндэрлэж буй Коулун хойг болон ХонгКонг арлын нутаг дэвсгэртэй тэнцэхээр хэмжээтэй байсан аж. Галт уул идэвхжиж байх үедээ агаар мандалд 1300 шоо км үнс хаяж байсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Одоогийн байдлаар манай гараг дээр дэлбэрэлтийн хэмжээгээрээ газар нутгийн тогтцыг өөрчилж, дэлхийн уур амьсгалд нөлөөлөн хөнөөлт гамшиг тарьж болохуйц 50 томоохон галт уул байдаг гэнэ. Ойролцоогоор 27 мянган жилийн өмнө Шинэ Зеландын Хойд арал дээр болсон галт уулын дэлбэрэлтийг хамгийн сүүлд болсон хүчирхэг галт уулын дэлбэрэлт гэж тооцдог бөгөөд түүний нөлөөгөөр Таупо нуур үүссэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.