Австралийн Шинэ Өмнөд Уэльс, Виктория муж хоорондын хилийг хаахаар болжээ
Австралийн Шинэ Өмнөд Уэльс болон Виктория мужид коронавирусний халдвар дахин дэгдсэний улмаас тус хоёр мужийн хилийг долдугаар сарын 7-ноос эхлэн түр хаахаар болсныг Виктория мужийн Ерөнхий сайд Дэн Эндрюс мэдээлжээ.
Хүн ам шигүү суурьшсан дээрх хоёр муж нь цар тахал эхэлснээс хойш хилээ хаагаагүй Австралийн цорын ганц бүс нутаг байсан юм. “Reuters” агентлагийн мэдээлснээр, хоёр мужийг заагладаг хилийг мягмар гарагт орон нутгийн цагаар 23 цаг 59 минутаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаах аж.
Өнгөрсөн хоногт Виктория мужид коронавирусний халдварын 127 шинэ тохиолдол илэрсэн нь халдвар тархсанаас хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм.
Австралийн Эрүүл мэндийн яамны ням гаргийн мэдээллээс үзвэл, тус улсад 8449 хүн коронавирусээр халдварлаж, 104 хүн нас барсан бол 7399 өвчтөн эдгэрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.