Бээжинд халдварын нэг оронтой шинэ тохиолдол долоон хоног дараалан бүртгэгджээ
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод “COVID-19” халдварын нэг оронтой шинэ тохиолдол долоо хоног дараалан бүртгэгдлээ гэж тус хотын эрх баригчид мэдээлжээ.
“Бээжинд “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо өнгөрсөн зургадугаар сарын 13, 14-нд хамгийн өндөр хэмжээнд хүрснээсээ хойш буурч эхэлсэн” гэж ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Бээжинд зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 4-нд дотоодод халдварласан 334 тохиолдол бүртгэгдсэний 47 хувь нь “Шиньфади” хүнсний зах дээр ажилладаг хүмүүс байсан бөгөөд халдвар авсан хүмүүсийн 187 нь эрэгтэй, 147 нь эмэгтэй, дундаж нас нь 42 байжээ.
Мөн дээр дурдсан халдварын тохиолдлуудын 294 нь “Шиньфади” зах байрладаг Фэнтай дүүрэг болон тус дүүрэгтэй зэргэлдээ оршдог Дашин дүүрэгт бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.