Гурван ихэр хүүд гурван өрөө байр олгохоор болжээ

Гурван ихэр хүүд гурван өрөө байр олгохоор болжээ

 Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэв, гэргий Э.Содномбаяр нар нэг сар гаруй хугацааны өмнө 3 ихэр хүүтэй болсон. Ихрүүд долоодугаар сарын 14-нд 2 сар хүрнэ.

Эцэг, эх нь тэдэнд Б.Билэгсайхан, Б.Элбэгсайхан, Б.Түвшинсайхан гэх нэр хайрлажээ.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар тус гэр бүлд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр аймгийн удирдлагууд 3 ихэр хүүг мялааж  3 өрөө байр олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр болжээ.

Мөн аймгийн ХХҮГ, ГБХЗХГ,  Жаргалант сумын удирдлагууд болон “Мөст цэвэрлэг булаг” ХХК-ийн захирал Т.Баярсайхан нар тус гэр бүлд баяр хүргэж, 3 ихэр хүүг мялаасан гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.