Томууны улирал эхлэхэд халдвар өснө гэв

Томууны улирал эхлэхэд халдвар өснө гэв

Дэлхий дахинд коронавирусний халдварын илрүүлэлт, эмчилгээнд ахиц гарч байгаа ч өвчлөл өссөөр байна. АНУ, Австрали, Шинэ Зеланд, Иран, Ирак, Египет, Саудын Араб зэрэг улсад хөл хориог сулруулснаас болж өвчлөлийн хоёр дахь давлагаа үүсэх эрсдлийг нэмжээ. ДЭМБ-аас улс орнуудад хандан хөл хориог сулруулахдаа шинжлэх ухааны үндэстэй, судалгаатайгаар хандахыг зөвлөж байна. Улс орнууд эдийн засгаа сэргээх нь зөв ч цаг үеэ олоогүй арга хэмжээ авах нь аюултай гэдгийг анхааруулж буй. Тухайлбал, Австралийн Виктория болон Шинэ Өмнөд Уэлс мужид өвчлөл дахин нэмэгдсэн учир хатуу хөл хорионы дэглэмийг эргүүлэн сэргээжээ.

Манай улсын хойд хөрш ОХУ-ын хувьд хоногт 6611 хүн халдвар авч, 135 хүн энджээ. Чита муж, Буриад болон Тува улсад өвчлөл нэмэгдсээр байна. Буриадад хоногт 41 хүн өвчилж, нийт 3144 хүн халдвар авсан бол Читад нийт 3399 хүн халдвар авчээ.

ДЭМБ-аас цар тахлыг даван туулахад Засгийн газрын үүрэг оролцооноос илүү хувь хүний хариуцлага чухал гэдгийг онцолж байгаа юм. Түүнчлэн Австрали, Шинэ Зеландад томууны улирал эхэлж байгаа учир коронавирусний халдвар нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа. Ирэх ес, арав, арваннэгдүгээр сард томуу нэмэгдэж, цар тахлын хүрээ тэлэх аюултай байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.