Эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурал болно

Эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурал болно

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Монголын үндэсний олимпийн академи /МҮОА/-аас хамтран өнөөдөр "Биеийн тамир, спорт-Олимпизм-Хөгжил-COVID-19" сэдэвт эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурал зохион байгуулна.

Тус хурлаар "COVID-19" цар тахлын үеийн болон дараах үе дэх биеийн тамир, спортын салбарт гарах өөрчлөлтүүд, олимпын хөдөлгөөний хөгжлийн чиг хандлага, “Токио-2020” олимпын наадамд бэлтгэх сургалт-дасгалжуулалтын онол, арга зүй, технологийн шинэчлэлийг тодорхойлох зэрэг олон талт сэдвийн хүрээнд гадаадын болон дотоодын эрдэмтэн судлаачдын илтгэлүүдийг хэлэлцэж шалгаруулах юм байна.

Энэхүү эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурал 7 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагт "Zoom" платформоор зохион байгуулах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.