“Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийг МӨНГӨ УГААХ зүйл ангиар зүйлчилжээ

“Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийг МӨНГӨ УГААХ зүйл ангиар зүйлчилжээ

“Жаст”-ын Ш.Батхүү, ТӨХ-ны дарга асан  Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарт  холбогдох хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлжээ. Ш.Батхүү нарт холбогдох хэргийг  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах  гэсэн зүйл ангиудаар  зүйлчилсэн гэдгийг УЕПГ-аас мэдээллээ.

Сануулахад, Ш.Батхүү нарт холбогдох хэргийг 2019 онд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаж байсан.

Харин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны нэгдүгээр сард уг хэргийг шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн байдаг.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ https://zindaa.mn/3b5c

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.