“Хэрэглэгчийн утас-115” дугаар иргэд, хэрэглэгчдийн гомдлыг хүлээн авна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлаар иргэд, хэрэглэгчидтэй хамтарч ажиллахад хэзээд бэлэн байдаг.
Тиймээс ч иргэд, хэрэглэгчдийн гомдлыг хүлээн авах 1800-1284 буюу “Хэрэглэгчийн утас -115” дугаар бүхий утсыг ажиллуулж байгаа юм. Дээр дурдсан дугаар бүхий утсаар зах зээлийн нийгмийн харилцааны өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах, тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гаргасан зэрэг асуудлаар гомдол, санал гаргах боломжтой юм.
Ташрамд дуулгахад, ШӨХТГ-ын эрхэм зорилго бол Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд оршино.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.