ДЭМБ коронавирус агаараар дамжин тархаж байгааг хүлээн зөвшөөрчээ

Олон улсын 200 гаруй эрдэмтэн коронавирус агаараар дамжин тархаж байгаа тухай ДЭМБ-д захидал илгээсэн. ДЭМБ шинэ короновирусын халдвар агаараар дамжин тархаж байгааг хүлээн зөвшөөрч, цаашид энэхүү нотолгоод нээлттэй хандаж, судлах хэрэгтэй хэмээн мэдэгдсэн талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Шинэ төрлийн коронавирус нь агаарт хоёр метр гаруй зайд тархах боломжтой бөгөөд агаар дуслын замаас илүү халдвар тархах эрсдэлтэй аж.
Түүнчлэн Япон улсын Токиогийн их сургуулийн эрдэмтэд нойр булчирхайн цочимог үрэвсэлд хэрэглэдэг “Nafamostat mesylate” эм хүнд өвчөнд үр дүнтэй буйг мэдэгдсэн байна. Энэ тухай тэрээр, “Nichi-Iko Pharmaceutical компаний үйлдвэрлэсэн уг эмийг Toyama Chemical компаний вирусний эсрэг үйлчигээтэй “Авиган” эмтэй хавсран хэрэглэсэн 36-71 насны 10 өвчтөний биеийн байдал сайжирч, эмнэл зүйн шинж тэмдэг арилсан. Тэдгээрийн долоо нь уушги, зүрх орлуулагч аппарат хэрэглэдэг маш хүнд өвчтөн байсан. Харин уг эмийг хэрэглэж, нэг сарын дараа амьсгалын аппаратгүй бие дааж амьсгалдаг болсон” гэв.
“Nafamostat mesylate” эмийг нойр булчирхайн цочимог үрэвсэлд хэрэглэхээс гадна цусны бүлэгнэлтийн эсрэг хэрэглэдэг байна. АНУ болон бусад оронд коронавирусний улмаас нас барсан өвчтөнд задлан шинжилгээ хийхэд хялгасан судас бөглөрч, бөөгнөрсөн байсан. Тиймээс уг эмийн дангаар болон хавсарч хэрэглэхэд үзүүлэх үйлдлийг цааш нарийвчлан судлах хэрэгтэй аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.