Соёлын сайд С.Чулууныг эрдэмтэд эсэргүүцэж гарын үсэг цуглуулжээ

Соёлын сайдаар томилогдсон С.Чулууныг эрдэмтэд эсэргүүцэж байна. Тэд гарын үсэг цуглуулан Ерөнхий сайдад хүргүүлсэн байна. Эрдэмтдийн хэлж буйгаар С.Чулуун нь Монгол Улсын Үндэсний төв архивт хадгалагдаж буй Манж Чин улсын үеийн Хүрээ сайдын 640 мянган хуудас баримтыг "харилцан солилцох" нэрийдлээр 2012 онд БНХАУ-ын талд цахим хуулбараар нь шилжүүлэх ажлыг зохион байгуулахад голлон оролцсон байна. Ингэхдээ хуулбарлан өгсөн баримтууддаа анхан шатны боловсруулалт хийгээгүй, агуулгыг огт шинжлээгүй, шууд баримтын жагсаалт, дансны хуулгыг шилжүүлэн өгчээ. Хятадын тал өөрсдийн архивт байдаггүй хязгаар нутгийнхаа баримтуудыг бүтнээр нь олж авлаа хэмээн онцлон тэмдэглэсэн байна....
гэх мэт үндэслэлүүдийг дурдаад С.Чулууныг Соёлын сайдаар томилохыг эсэргүүцэж гарын үсгээ зуржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.