ОХУ-ын Монгол дахь Элчин сайдыг дарангуйлагч гэв

ОХУ-ын Монгол дахь Элчин сайдыг дарангуйлагч гэв

Өнгөрсөн сарын 24-нд Москва хотын Улаан талбайд болсон Ялалтын баярын 75 жилийн ойд зориулсан жагсаалыг МҮОНРТ  шууд дамжуулан үзүүлээгүй билээ. Үүнд Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-наас ихэд дургүйцэн, “Улаанбаатар хотод тогтоод буй хэт халуун цаг агаарын улмаас, мөн маш эрчимтэй ажилласнаас тус телевизийн удирдлагуудын тод хараа нь түр балартаж гэсэн дүгнэлтэд хүрлээ. Үүнээс болоод л ийм сонин шийдвэр гаргасан байх. Агаарын температур буурч, олон жилийн дундаж үзүүлэлтэд эргэж очиход МҮОНРТ-ийн найз нар маань эрүүл саруул оюун ухааны замдаа эргэн орно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье” гэж доромжилсон.

Их Британийн Кардиффийн их сургуулийн профессор, дорно дахин судлаач Сергей Радченко энэ талаар Foreign Police сэтгүүлд ярилцлага өгөхдөө “1921-1990 он хүртэл хуучин ЗХУ Монголыг бага дүүгээ гэж харьцдаг байсан. Монгол дахь ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов одоо болтол Монголын Үндэсний телевизийн захиралд тайлбар хийгээгүй, уучлал ч гуйгаагүй байна. Цахим ертөнцөд Азизовыг эх оронд нь татан авах ёстой гэж бичиж байна. Түүний ажилладаг арга барил хуучин ЗХУ-ын үеийн дарангуй Элчин сайдуудтай адилхан” гэж ярьжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.