АНУ ДЭМБ-аас гарч байгаагаа албан ёсоор илэрхийллээ

АНУ ДЭМБ-аас гарч байгаагаа албан ёсоор илэрхийллээ

АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эгнээнээс гарч байгаагаа  албан  ёсоор  уламжиллаа. Өнгөрсөн 5 сард Вашингтон коронавирусний цар тахалд цаг алдалгүй  хариу арга хэмжээ авсангүй, өөрчлөлт шинэчлэлт хийхээс татгалзсан гэдэг шалтгаанаар олон улсын тус байгууллагын эгнээнээс гарахаа  зарласан юм. 

Харин өнгөрсөн Мягмар гарагт албан ёсоор мэдэгдлээ хүргүүлсэн тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын томоохон донор орон  эгнээнээс нь гарах үйл явц 1  жил буюу  ирэх оны 7 дугаар сарын 6-ныг хүртэл  үргэлжлэхээр  болж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш  АНУ-ын  албан  захидлыг  хүлээн авснаа мэдээлсний зэрэгцээ  Вашингтон олон улсын энэ байгууллагын эгнээнээс гарах  нөхцөлийг  биелүүлж байгаа эсэхийг нягталж шалгахыг  мэдэгдлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.