Японы ерөнхий сайд баруун өмнөд нутагт онц байдал зарлахаар төлөвлөж байна
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо хүчтэй аадар бороонд нэрвэгдсэн баруун өмнөд нутагт онц байдал зарлах үйл явцыг хурдасгахыг засгийн газрын ажлын хэсэгт үүрэг болголоо. Энэ бүс нутгуудад онц байдал зарлавал сэргээн босгох шуурхай тусламж хүртэх боломж орон нутгийн эрх баригчид, нутгийн иргэдэд бүрдэх ёстой гэнэ. Өнөөдөр байгалийн гамшигт өртсөн олон хот суурин үер, хөрсний гулгаанаас болж гадаад ертөнцөөс тусгаарлагдчихаад байна.
Сүүлийн мэдээгээр байгалийн энэ гамшгаас болж 60 гаруй хүн амь насаа алдсан байна. Ерөнхий сайд Абэ Шинзо гамшигт өртсөн нутгийнханд туслах өөрийгөө батлан хамгаалах хүчний цэргүүдийн тоог 20 мянгад хүргэж нэмэгдүүлэхээ амлалаа. Японы цаг уурчид Гифу, Нагано мужуудад хүчтэй аадар бороо орж, үер ус, хөрсний гулгаа үүсч мэдэхийг анхааруулж байна. Орон нутгийн эрх баригчид оршин суугчид даа хандаж аюулгүй газар руу дүрвэн зугтахыг уриалж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.