Японд халдварын 150 гаруй тохиолдол шинээр илэрчээ
Японд лхагва гарагт коронавирусний халдварын 157 тохиолдол шинээр илэрсэн гэж тус улсын эрх баригчид мэдээллээ.
Шинэ тохиолдлуудын нэг нь баруун өмнөд нутгийн Окинава мужид бүртгэгдсэн бөгөөд тус мужид сүүлийн хоёр сар гаруйн турш халдварын тохиолдол бүртгэгдээгүй байжээ.
“Японд нөхцөл байдал улам ноцтой болж байна” гэж коронавирусний халдвартай тэмцэх асуудал хариуцсан сайд мэдэгдсэн байна.
Эдийн засгийн асуудал хариуцсан сайд Нишимүра Ясүтоши, “Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудын тодорхой хувь нь хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна. Мөн халдвар авсан өндөр настай хүмүүсийн тоо тогтвортой нэмэгдэж байна” гэж мэдэгджээ.
Гэсэн хэдий ч тэрбээр дахин онцгой байдал зарлах нөхцөл байдал одоогийн байдлаар үүсээгүй байгааг нэмж хэлсэн байна.
Токио хотод лх
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.