БНСУ-д сүм хийдэд мөргөл үйлдсэн сүсэгтнийг QR кодоор бүртгэлжүүлнэ

БНСУ-д сүм хийдэд мөргөл үйлдсэн сүсэгтнийг QR кодоор бүртгэлжүүлнэ

БНСУ-д сүмийн үйл ажиллагаатай холбоотой халдварын тохиолдол буурахгүй байна. Иймээс баасан гарагаас эхлэн сүм хийдэд залбирал үйлдэхээс бусад үйл ажиллагаа хийхийг хориглох шийдвэр гаргажээ. Мөн сүмд ирсэн сүсэгтнүүдийг QR кодоор бүртгэлжүүлэх юм.

Энэ тухай ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа ээлжит мэдээллийн үеэр танилцуулав.

Шинэ төрлийн короновирусний халдварын тархалт Хойд болон Өмнад Америкийн улс орнуудад буурахгүй байна. АНУ-д  50 300  шинэ тохиолдол бүртгэгдэж, 932 хүн энджээ. Нийт халдвартай хүний тоо 2 сая 982 мянга болж, 131 мянга  гаруй хүн энджээ. Харин Жонс Хофкинсийн их сургуулийн тооцооллоор АНУ-ын халдвартай хүний тоо гурван сая давсан аж. Тус улсын  Техас, Флорида, Аризона зэрэг муж улсад тархалт нэмэгдэж байна.

Өмнөд Америкийн Бразил улсад 44 500 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1223 хүн эндсэнээр халдвартай хүний тоо 1 сая 713 мянга гаруй болжээ. Эдгээрээс нэг сая гаруй нь эдгэрсэн бол 624 мянга гаруй хүн идэвхтэй халдвартай байна. Латин Америкийн Чили, Перу, Аргентин улсад халдвар эрчимтэй нэмэгдэж байна.

Филлиппин улсад өчигдөр 2539 хүн коронавирусээр халдварлаж, нийт тохиолдол 50 мянгад хүрчээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол сүүлийн таван хоногт 20 хувиар нэмэгджээ. Үүнээс шалтгаалан тус улсад дахин хөл хорио тогтоох тухай хэлэлцэж байна.

БНХАУ-д дотоодын шинэ тохиодол бүртгэгдээгүй бөгөөд засаг захиргааны онцгой бүс Хонконгт 24 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус бүс нутагт нийт 1324 тохиолдол бүртгэгдэж, 7 хүн эндсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, анхны шуурхай хурал хийв 2020-07-09

АНУ-ын Засгийн газpын нэpийн өмнөөс Монголын ард түмэнд баяр наадмын мэнд дэвшүүлжээ 2020-07-09

Гол, усны осол иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалж байна 2020-07-09

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа 2020-07-09

УОК: Одоогоор хилээ нээх шалтгаан харагдахгүй байна 2020-07-09

БНСУ-д сүм хийдэд мөргөл үйлдсэн сүсэгтнийг QR кодоор бүртгэлжүүлнэ 2020-07-09

БҮ:17 Улаанбаатар- Багануур чиглэл явж эхэллээ 2020-07-09

УИХ-д гурван байнгын хороо нэмэгдэж 11 боллоо 2020-07-09

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тамга тэмдгээ гардан авлаа 2020-07-09

“Төрийн мэдээлэл” сэтгүүл автотээврийн салбарын 95 жилийн ойд зориулагджээ 2020-07-09

Тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлснээр усны нөөц сэргэж, түвшин нь нэмэгджээ 2020-07-09