“Төрийн мэдээлэл” сэтгүүл автотээврийн салбарын 95 жилийн ойд зориулагджээ

“Төрийн мэдээлэл” сэтгүүл автотээврийн салбарын 95 жилийн ойд зориулагджээ

“Төрийн мэдээлэл”-ийн тусгай дугаар XIII ботийг хэвлүүлж, олон нийт, уншигчдын хүртээл болгожээ.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас автотээврийн салбарын 95 жилийн ойг угтан тус салбарын хууль тогтоомжийн эмхэтгэл гаргах ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Гадаад харилцааны яамтай хамтран Монгол Улсын нэгдэн орсон авто тээвэр, авто зам, агаарын тээвэр болон төмөр замын тээврийн олон улсын гэрээ болон Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг энэхүү тусгай дугаарт багтаасан байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад худалдааны хэмжээ тогтвортой өсч, экспортын орлого импортоос илүү дүнтэй гарч байгаа нь улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлж буйг цаашид үргэлжлүүлэн хадгалах зорилгоор Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд саадгүй, түргэн шуурхай тээвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Энэ шаардлагыг хангахад Монгол Улсын тээврийн байгууллагууд чухал үүрэгтэй.

ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр болон тээврийн салбарын олон улсын гэрээний албан ёсны орчуулгыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугаарт хэвлүүлснээр Монгол Улсын Тээврийн салбар, Гааль, шүүх, прокурор зэрэг төрийн байгууллагууд, олон улсын худалдаа, тээвэр, логистикийн салбарт ажиллагсадын өдөр тутмын ажилд гарын авлага болон хэрэглэгдэх юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УОК: Одоогоор хилээ нээх шалтгаан харагдахгүй байна 2020-07-09

БНСУ-д сүм хийдэд мөргөл үйлдсэн сүсэгтнийг QR кодоор бүртгэлжүүлнэ 2020-07-09

БҮ:17 Улаанбаатар- Багануур чиглэл явж эхэллээ 2020-07-09

УИХ-д гурван байнгын хороо нэмэгдэж 11 боллоо 2020-07-09

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тамга тэмдгээ гардан авлаа 2020-07-09

“Төрийн мэдээлэл” сэтгүүл автотээврийн салбарын 95 жилийн ойд зориулагджээ 2020-07-09

Тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлснээр усны нөөц сэргэж, түвшин нь нэмэгджээ 2020-07-09

Энэ жил хурдан морины хүүхдэд хамгаалах хувцас үнэгүй олгохгүй 2020-07-09

Тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэд татан авалтыг эрчимжүүлнэ 2020-07-09

Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ өнөөдөр өглөө.  2020-07-09

Дархан-Уул-Сэлэнгэ аймгийн чиглэлд иж бүрэн хяналтын камер байрлуулжээ 2020-07-09