БАЙНГЫН ХОРОО: Н.Номтойбаярын ӨРГӨДЛИЙГ хүлээж авлаа

БАЙНГЫН ХОРОО: Н.Номтойбаярын ӨРГӨДЛИЙГ хүлээж авлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дөнгөж сая хуралдаж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, дэмжлээ.

Хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Д.Лүндээжанцан, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, М.Энхболд, Д.Тогтохсүрэн, Н.Номтойбаяр, Г.Занданшатар, Д.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат, О.Баасанхүү, С.Бямбацогт нар оролцоо.

Тэдний 78.6 хувийн саналаар Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдлийг хүлээж авлаа. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулган хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Одоогоор гишүүдийн ирц бүрдээгүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.