Коронавирусын халдвар нэмж илрээгүй

Коронавирусын халдвар нэмж илрээгүй

Эрүүл мэндийн яамнаа коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хүргэх үеэр коронавирусний халдвар нэмж илрээгүй болохыг мэдээллээ.

Өчигдөр буюу долоодугаар сарын 09-ний өдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан хотын нэг лабораторид нийт 328 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

“Ажиглах байранд тусгаарлагдсан 261 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Дээрх хүмүүс долоодугаар сарын 08-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүс байсан. Түүнчлэн ажиглах байранд тусгаарлагдаж буй 26 хүн, тандалтын зорилгоор цуглуулсан есөн сорьц, Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочоос вирусний халдвар илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ярьлаа.

Одоогоор Монгол Улсад коронавирусний батлагдсан 227 тохиолдол байгаагаас 197 нь эдгэрсэн байна.

Коронавирусээр оношлогдсон 30 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд үүнээс гурван өвчтөний биеийн байдал хүндэвтэр байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сөүл хотын дарга Пак Вон Соныг цагдаа нар хайж байна 2020-07-09

Нутаг нэгтнүүддээ зодуулж эмнэлэгт ухаангүй байсан залуу нас баржээ 2020-07-09

Шуурхай : Соүль хотын дарга "Пак Вон Сүн" сураггүй алга боллоо 2020-07-09

Шуурхай : Сураггүй алга болоод байсан "Соүль" хотын захирагч "Пак Вон Сүн" нас барсан байдалтай олдлоо 2020-07-09

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.07.10. 2020-07-10

Коронавирусын халдвар нэмж илрээгүй 2020-07-10

Тэнгэрт мэндэлсэн онцгой тавилантай охидыг ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, сувилагч нарын алтан гартнууд эх барьжээ 2020-07-10

БНАСАУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалт энэ онд болох төлөвгүй байна 2020-07-10

Тусгаарлалтад байсан гэр бүл тусгаарлалтын журмыг зөрчиж гадагш гарчээ 2020-07-11

БНСУ-ын зарим их сургуулиуд сургалтын төлбөрийн тодорхой хувийг буцаан олгохоо мэдэгджээ 2020-07-11

ШУУД: Үндэсний их баяр наадам /2020.07.12/ 2020-07-12