Шуурхай : Сураггүй алга болоод байсан "Соүль" хотын захирагч "Пак Вон Сүн" нас барсан байдалтай олдлоо
Өнөөдөр буюу 2020оны 7-р сарын 8-ний өдөр 17:00 цагт өөрийн гэрээс гарснаас хойш 17:20-ийн үед утас нь ч холбогдохоо байсан тул түүний охин нь цагдаагийн байгууллагад хандаад байсан юм.
Тэгвэл сураггүй алга болсон талаарх дуудлага ирснээс хойш 4 цагийн турш цагдаа, онцгой байдлын алба хаагчид тухайн уулыг самнаж ирэх хайх ажиллагааг явуулсны эцэст 21:00 цагийн үед Пак даргыг олж "Соүлийн үндэсний их сургуулийн нэгдсэн эмнэлэг"-рүү яаралтай зөөж байгаа тухай мэдээ гарлаа.
Гэвч газар дээр нь ажиллаж байгаа түргэн тусламжийн эмч эмнэлгийн ажилчдын дүгнэлтээр Пак дарга нь олдох үедээ нэгэнт DOA(Dead On Arrival) буюу амьсгал хураасан байдалтай байжээ.
Пак даргын гар утасны сүлжээ хамгийн сүүлд тасарсан цэг бол "Соүл" хотын "Сонбүг" дүүрэгт байрлах "Аурюг" цэцэрлэгт хүрээлэн(уул) байсан бөгөөд өөрийн гэрээс гарахдаа сонин ойлгомжгүй хэдэн үг хэлээд гарсан гэх бөгөөд өөрийн өмсдөг бэлтгэлийн хувцаст хар бараан өнгийн малгайтай гарсан байна.
Эх сурвалж : docdocdoc.co.kr
Орчуулж эмхтгэсэн : Д.Тодням
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.